СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

2020 ОНЫ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2020-04-15

2020 оны 1 дүгээр улиралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 32 өргөдөл, 2 гомдол нийт 34 өргөдөл, гомдлыг Ажлын албаны албан хаагчид болон иргэдээс ирүүлснийг хүлээн авч “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

 

Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийг https://erp.ulaanbaatar.mn/ системд төвлөрүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж байгаа бөгөөд бүх өргөдөл байгууллага дээр бүртгэгдсэн байна. Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төв болон E-Service системээр өргөдөл ирээгүй байна.

 

Өргөдөл, гомдлыг илгээгчээр нь авч үзвэл иргэдээс 23 буюу 67.65 хувь, Ажлын албаны албан хаагчдаас 11 буюу 32.35 хувь нь ирсэн байна.

 

Өргөдөл, гомдлыг ангиллаар нь авч үзвэл:

Саналын хайрцаг, албаны цахим шуудан, утас, факсаар ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлт байхгүй.

Нийт өргөдөл, гомдлын 26 буюу 76.47 хувийг шийдвэрлэж, 8 буюу 23.52 хувь нь шийдвэрлэх шатандаа байна. 2019 онд бүртгэгдсэн 3 өргөдөл нийт 29 өргөдлийг шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэлтийн хугацааны хувьд авч үзвэл 5 хоногт шийдвэрлэсэн 7 буюу 24.14 хувь, 10 хоногт шийдвэрлэсэн 4 буюу 13.79 хувь, 15 хоногт шийдвэрлэсэн буюу 5 буюу 17.24 хувь, 30 хоногт шийдвэрлэсэн 12 буюу 41.38 хувь, хугацаа сунгуулж шийдвэрлэсэн 1 хувь буюу 3.45 хувь, хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн өргөдөл байхгүй.

Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 15 хоног 1 цаг байна.


Өмнөх он буюу 2019 онд бүртгэгдсэн 3 өргөдлийг 2020 онд шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын индекс (PCI) 0.79, бүлэгт 1.33, нийслэлд 0.82 байна. Тоон үзүүлэлт тооцсон тайланг хавсаргав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%