СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчид цахим хэлбэрээр хуралдлаа

2020-03-30

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Дэлхийн олон улс орнуудад тархаад буй шинэ төрлийн коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр зорилгоор дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулахыг санаачилан хуралдуулж 1 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2020 оны 6 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар хуралдаанаар хэлэлцэж нийслэлийн ИТХ-д уламжилсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Олимпын гудамжийг Их Монгол Улсын гудамжтай холбосон гүүрэн гарцын нэрийн санал дэмжигдэж "Олимпын гүүр" нэршилтэй болж өөрийн санал дэмжигдсэн талаар ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг дарга нарт хурлын дарга Э.Ганбат танилцуулж мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%