Улсын үзлэг зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 46 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын А/518 дугаар захирамжийн дагуу Төрийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийн нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улсын үзлэг явуулсан.
Улсын үзлэгт дүүргийн ИТХ нь 94,1 хувь буюу "Бүрэн хангалттай" үнэлгээгээр дүгнэгдсэн батламжаа гардан авлаа.
Мөн дүүргийн 1-20 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал нийт онооны дунджаар 91,3 хувиар Бүрэн хангалттай үнэлгээтэй дүгнэгдсэн байна.