СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ДАРГА Э.ГАНБАТЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-12-09

      Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
       Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2100-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-өөс 81 насны эрэгтэй 40, эмэгтэй 16 нийт 56 шатар сонирхогч оролцлоо.
      Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм.
      Тэмцээнд оролцож байр эзэлсэн байдлыг танилцуулбал:
Эрэгтэй
1-р байр: Д.Индэръябүд /17-р хороо/
2-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/
3-р байр: М.Жанлавчарив /12-р хороо/
Тусгай байр:
Ч.Мижиддорж /5-р хороо/
Rob Antonius Hendricus /1-р хороо/
Б.Болд /13-р хороо/
Эмэгтэй
1-р байр: Д.Болормаа /7-хороо/
2-р байр: Г.Цэгмид /3-р хороо/
3-р байр: Л.Мөнхзаяа /14-р хороо/
       Тэмцээнээс шалгарсан эрэгтэй эхний 6, эмэгтэй эхний 3 шатарчин нийслэлийн сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.
      Энэхүү тэмцээн нь 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан шатар сонирхогчдодоо амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%