СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүрэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгчид зочиллоо

      Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо. 
Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, Засаг даргын зөвлөх, орлогч болон ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нар хүлээн авч уулзлаа.
      Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, ИТХ-ын Ажлын хороодын үйл ажиллагаа, хороодын хяналтын чиг үүрэг болон ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаа, сайн туршлагын талаар, дүүргийн ЗДТГ-ын үйл танилцуулгыг ЗДТГ-ын Хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн М.Очмаа нар тус тус танилцууллаа.
       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%