СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ

2019-11-29

      2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хүмүүнлэг Ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх, хадгалах, хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн иргэдэд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
      Хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр нар оролцож хийж бүтээснээ төрдөө үнэлүүлсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
      Энэ удаа Сүхбаатар дүүргээс 150 орчим иргэн төрийн дээд одон медаль хүртэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%