Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр /ээлжит/ хуралдаан 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо, Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороод нэгдсэн байдлаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг ИТХ дахь АН-ын бүлгийн дарга бөгөөд ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн асуудал хариуцсан ажлын хорооны дарга С.Очирбат удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2018 оны биелэлт, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэх,2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
2. Дүүргийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. Дүүргийн 2019 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд нэгдсэн сонсгол хийсэн юм.
Мөн ИТХ-ын Ажлын хороодын нэгдсэн хурлын дараа Ажлын хороод тус тусдаа үргэлжлүүлэн хуралдаж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 1 дүгээр /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.