СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ТОДОРЛОО

2019-11-12

      Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Ногоон гэрэл-Цагаан шугам" 2019 тэмцээнийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
      Тэмцээнийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал нээж үг хэлсэн бөгөөд дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч цагдаагийн дэд хурандаа М.Мягмарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
      Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 3-5 дугаар ангийн сурагч, багш эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 11 сургуулийн баг өрсөлдөж
1 дүгээр байрт 1 дүгээр сургуулийн баг
2 дугаар байрт 3 дугаар сургуулийн баг
3 дугаар байрт 4 дүгээр сургуулийн багууд шалгарлаа.
1 дүгээр сургуулийн Уулзвар багийн хувьд Сүхбаатар дүүргээ төлөөлөн нийслэлийн аварга шалгаруулах Ногоон гэрэл-Цагаан шугам тэмцээнд оролцох юм.
Мөн тэмцээний үеэр шилдэг хөгжөөн дэмжигчтэй сургуулийг шалгаруулсан бөгөөд 1 дүгээр сургууль тэргүүн байр, 3, 16 дугаар сургууль тусгай байрыг тус тус эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%