СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

2019-10-01

  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын А/518 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн салбар комиссын гишүүн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллалаа.
       Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар байгууллагын комисс 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан улсын үзлэгт бэлтгэх 4 бүлэг 34 ажлын төлөвлөгөөг 4 үндсэн үзүүлэлтийн дагуу бэлтгэн ажилласан байна.
Улсын үзлэгийн ажлын хэсэг нь Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%