СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-20

      Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албанаас 2019 оноос эхлэн хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Я.Хишигт удирдаж явуулав.

       Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилттой энэхүү хууль нь долоон хэсэг 23 бүлэг, 77 зүйлтэй.
       Шинэ үзэл баримтлал:Төрийн алба нь харьцангуй баталгаатай албан тушаал, улс төрийн шалтгаанаар чөлөөлөгдөхгүй, бүтцийн өөрчлөлтөөр халагдахгүй, орох босго өндөр, гарах нь харьцангүй хязгаарлагдмал, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн итгэл дэмжлэгэд тулгуурлах, алагчлахгүй ялгаварлахгүй байхаар нарийвчлан заасан байна. Мөн хэм хэмжээ тогтоож, зөрчвөл хариуцлага тооцохоор тусгажээ.
    Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ “чадахуйн зарчим /мерит/”-аар буюу хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зэрэг олон чухал өөрчлөлт оржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%