СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэллээ

2019-09-02

ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбат 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан дүүргийн 130 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын улсын тэргүүний эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн нээлтэд оролцож боловсролын салбарт ажиллаж байгаа нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн эзэд болсон хүүхэд багачууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 
     2019-2020 оны хичээлийн шинэ жилд Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн 33 цэцэрлэг, төрийн бус өмчийн 33 цэцэрлэгт 11885 хүүхэд багачууд хүмүүжиж байгаагаас 130 дугаар цэцэрлэгт 16 дугаар хорооны нийт 6 бүлгийн 300 хүүхэд хүмүүжиж байна.
      Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 37737 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч, хүмүүжинэ. Үүнээс төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид шинээр 2650 сурагч элсэн суралцаж байна. 
     Мөн хичээлийн шинэ жилийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Эрхэмбаяр, дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Ц.Сарантуяа болон бусад албаны хүмүүс оролцож баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%