СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 34 хүний суудалтай автобус хандивлалаа

2019-07-23

      Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдий Хурлын төлөөлөгч Э.Ганбат өөрийн өмчийн 34 хүний суудалтай автобусаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад хандивлалаа.
       Тэрээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. 
       Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ.
       Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Прокурорын газрын прокурор Ш.Насанжаргал нар болон иргэдийн төлөөлөл нар оролцлоо. 
       Тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хороог хариуцан нутаг дэвсгэрийнхээ нийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба Бэлх, Сэлх, зуслан, амралтын газрууд байрладагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%