СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Иргэдийн бүлгийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулах уулзалт боллоо

2019-07-01

       Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс 2019 онд иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилт тавин үйл ажиллагааны төлөвлөгөөнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгээхэн хэсэг болох хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулж бэхжүүлэх, иргэд олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах, тэдний оролцоог дэмжин ажиллах, мэдээ мэдээллээр хангах төрөл бүрийн ажлыг тусган хэрэгжүүлж байна.
      Энэхүү ажлын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслөөс зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь” төсөл хөтөлбөр шалгараад байна.
        Төслийн нэг хэсэг болох хороодын иргэдийн оролцоог хангах, тэднийг зүй ёсны ашиг сонирхлоор нь нэгтгэж Иргэдийн Нийтийн Хурлын түвшинд хороо бүр дээр 8-аас доошгүй иргэдийн бүлэг байгуулж тэтгэлэгт хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах уулзалт боллоо.
      Уулзалтад дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, 1-20 дугаар хороодын ИНХ-ын дарга нар, хороодын Иргэний танхимын зохион байгуулагчид болон МНУН-ийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар оролцлоо.
        Төсөл хөтөлбөрийн талаар сонирхсон иргэдийн бүлэг нь тухайн хорооныхоо Иргэдийн Нийтийн Хурал болон Иргэний танхимын зохион байгуулагчдаар дамжуулан мэдээлэл авах боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%