СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын хүндэт өргөмжлөл гардууллаа

2019-05-28

       Сүхбаатар дүүрэгт 8000 гаруй орчим аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар дүүрэг нь дангаараа нийслэлийн төсвийн 31 хувийг бүрдүүлдэг. 
      Дээрх байгууллагуудаас дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат Хас банканд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.
       Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болох зорилготой ХасБанк 1998 онд үйл ажиллагааныхаа суурийг тавьсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, иргэд болон бичил, жижиг бизнесийн зах зээлд хүчтэй байр суурьтай болж чадсан төдийгүй жижиг дунд бизнес болон байгууллагын банкны зах зээлд амжилттай нэвтрэн, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө санхүүгийн салбарт байр сууриа олж чадсан системийн хэмжээний томоохон банк болон бэхэжжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%