СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"Сайн зан чанарыг төлөвшүүлье" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулагдлаа

2019-05-22

      Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа. 
     Энэхүү өдөрлөг нь "Сайн зан чанарыг төлөвшүүлье" уриан доор зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. 
      Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Ганбат, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Засаг дарга Х.Болормаа, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлагууд оролцлоо.
      Мөн уг ажлын хүрээнд “БИ ЧИНИЙ ТАЛД” аяныг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд уг аяны гол зорилго нь далд хэлбэрийн үйлдэгдэж болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өртөж болзошгүй асуудлаас биеэ хэрхэн авч гарах, хэнд хандах, хүүхдүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. 
      Өдөрлөгийн үеэр дүүргийн төрийн захиргааны байгууллагууд иргэдэд “НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээ үзүүлж, хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна хүүхэд, залуусын дунд АХА тэмцээн, спорт, урлагийн тоглолт, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит хонжворт сугалаа, хүнс, худалдаа үйлчилгээний байгууллагууд өөрсдийн үйлчилгээгээ үзүүлсэн.
      Та бүхэн ирээдүй хойч болсон бяцхан хүүхдүүддээ тохиолдож болзошгүй далд хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, өртөж болзошгүй асуудлаас биеэ хэрхэн авч гарах, хэнд хэрхэн хандах, хүүхдүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх #БИЧИНИЙТАЛД аянд нэгдэхийг уриалж байна.
        Өдөрлөгт оролцсон Их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, Аж ахуй нэгж байгууллагууд, Урлаг соёлын уран бүтээлчид болон 
өдөрлөгийг дэмжигч байгууллагаар ажилласан Үндэсний соёл амралтын хүрээлэн, ивээн тэтгэгч байгууллагаар ажилласан Худалдаа хөгжлийн банк, НВЦ групп, Эвсэг кашмерийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
       СБД-ийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%