СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн 20 хороо номын сантай болно

2019-05-07

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хорооноос санаачлан ИТХ-ын Ажлын албанд уншлагын танхим, номын сантай болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ном хандивлах ажлыг эхлүүлээд байна.

Уг сайн санаачилгын эхлэл болгож ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хорооны төлөөлөгчдийн зүгээс ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргалд өөрсдиййн хандивлаж буй номын дээжийг гардуулан өглөө.

Мөн энэ ажлын үргэлжлэл болгож ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хорооны дарга П.Анхтуяа болон хорооны гишүүдийн зүгээс дүүргийн 20 хороог номын сантай болгон тохижуулж иргэдэд үйлчлэх боломжоор хангаж ажиллах талаар танилцуулсан юм.

ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал ИТХ-ын төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлээд ном бол ертөнцийг харах цонх гэдэг тиймээс та бүхний санал санаачилгыг дэмжин Ажлын албаны ажилтнууддаа зориулан тусгайлан уншлагын цаг гарган уншсан номынхоо талаар нэгэндээ хуваалцаж мэдлэг олгож номын цагаан буяныг дэлгэрүүлэн байгууллагын соёлын нэг хэсэг болгох ажлыг зохион байгуулж ажиллана гэдгээ илэрхийллээ.