СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"ХАВРЫН БАЯР 2019" СПОРТ ТЭМЦЭЭНД 10, 20 ДУГААР ХОРООНЫ ХАМТАРСАН СОЁМБО БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2019-04-22

Улаанбаатар марафонд нэгдэцгээе аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд, 1-ээс 20 дугаар хороодын ИНХ-ын дарга тэргүүлэгчдийн дунд "Хаврын баяр 2019" спортын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 
    Спортын тэмцээнд 10 багийн 167 тамирчин оролцож боулинг, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
    Тэмцээний боулингийн төрөлд
1-р байр: ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал ахлагчтай 5-р баг /5, 15-р хороо/
2-р байр: ИТХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхбаатар ахлагчтай 2-р баг /2, 12-р хороо/
3-р байр: ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай 6-р баг /6, 16 дугаар хороо/
Ширээний теннисний төрөлд
Эрэгтэй 1-р байр: ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаатар
2-р байр: 6-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Д.Мөнх-Очир
3-р байр: 7-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Д.Ууганбаяр
Эмэгтэй 1-р байр: 7-р хорооны Иргэний танхимын зохион байгуулагч Л.Энхчимэг 
2-р байр: 19-р хорооны ИНХ-ын дарга А.Оюунцэцэг
3-р байр: 8-р хорооны Иргэний танхимын зохион байгуулагч Ж.Гэрэлцэцэг
Дартсын төрөлд 
1-р байр: ИТХ-ын төлөөлөгч С.Очирбат ахлагчтай 5-р баг /5, 15 дугаар хороо/
2-р байр: 8-р хорооны Иргэний танхимын зохион байгуулагч Ж.Гэрэлцэцэг ахлагчтай 8-р баг /8, 18-р хороо/
3-р байр: ИТХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхбаатар ахлагчтай 2-р баг /2, 12-р хороо/
      Сагсан бөмбөгийн төрөлд
1-р байр: 18-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Мөнхжаргал ахлагчтай 8-р баг /8, 18-р хороо/
2-р байр: 4-р хорооны ИНХ-ын дарга Р.Энхдэлгэр ахлагчтай 4-р баг /4, 14-р хороо/
3-р байр: 17-р хорооны ИНХ-ын дарга Н.Баттулга ахлагчтай 7-р баг /7, 17-р хороо/
      Гар бөмбөгийн төрөлд
1-р байр: ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаатар ахлагчтай 10-р баг /10, 20-р хороо/
2-р байр: ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа ахлагчтай 4-р баг /4, 14-р хороо/
3-р байр: ИТХ-ын төлөөлөгч Р.Энх-Амгалан ахлагчтай 8-р баг /8, 18-р хороо/
      Багийн дүнгээр 1-р байранд ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаатар ахлагчтай 10, 20 дугаар хорооны 10-р баг
2-р байранд ИТХ-ын төлөөлөгч Р.Энх-Амгалан ахлагчтай 8, 18 дугаар хорооны 8-р баг
3-р байранд ИТХ-ын төлөөлөгч С.Очирбат ахлагчтай 5, 15 дугаар хорооны 5-р баг шалгарлаа.
     Эрүүл биед саруул ухаан - Идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%