УИХ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих 16 тэтгэлгийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх сайн туршлага солилцох семинар 2014 оны 11-р сарын 24, 25-нд Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулагдах гэж байна.