СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнийн нэрэмжит Сүхбаатар дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11-р сарын 8, 9-ны өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд боллоо. Уг тэмцээнийг Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр, нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэнтэй дүүргийн төлөө иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор иргэдийн дунд зохион байгуулсан юм. Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 24-өөс 80 насны эрэгтэй 63, эмэгтэй 11 нийт 74 шатар сонирхогч оролцлоо. 


Сонирхогчдын тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй эхний 4 байр, оюунлаг түшээ гэсэн тусгай байр нэгийг шалгаруулсан юм.
Тэмцээнд оролцож байр эзэлсэн байдлыг танилцуулбал:



Эрэгтэй

1-р байр : Лувсангончигийн Идэрзана                /9-р хороо/

2-р байр: Баттүвшингийн Бат-Эрдэнэ               /11-р хороо/

3-р байр: Цогтбаярын Төгөлдөр                         /8-р хороо/

4-р байр: Доржпаламын Батзолбоо                    /3-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Лхайжавын Мөнхзаяа                      /14-хороо/

2-р байр: Гунгаагийн Цэгмид                          /3-р хороо/

3-р байр:  Аварзэдийн Буянтөгс                     /11-р хороо/

4-р байр: Э.Энхжаргал                                   /6-р хороо/

     Тусгай байр

1.Намсрайн Рэнчин        /2-р хороо/

    Энэ тэмцээнээс эрэгтэй тоглогчдоос эхний 6, эмэгтэй тоглогчдоос эхний 3 тоглогч нийслэлийн сонирогчдын шатрын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%