СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.

2014-10-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр нийслэлийн нутгийн өөрөө удирдах зөвлөл болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд боллоо. Уг үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань, ахлах ажилтан М.Шийлэгцэрэн, ажилтан Б.Энхжаргал болон бусад байгууллагуудын 322 төрийн албан хаагч оролцож "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөлөө.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа бол хуульд захирагдаж ажиллахын илэрхийлэл юм. Төрийн албан хаагчдын дээр нэг л дарга бий. Тэр нь бол хууль. Бид бүгд гагцхүү хуульд захирагдаж ажиллах ёстой. Сүүлийн үед төрийн албан хаагчид иргэдэд үйлчлэх биш дээд албан тушаалтан, дарга нартаа үйлчилж, тэдний ашиг сонирхлын төлөө ажиллаж байна гэсэн асуудал газар аваад байгаа юм. Тиймээс иргэдийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулийн өмнө үүргээ биелүүлж, иргэддээ шударгаар үйлчилж, бусад төрийн байгууллагуудад үлгэр дуурайл болж явахыг хүсье” гэж онцлон хэллээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%