СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн залуус чууллаа

2014-10-23

Сүхбаатар дүүргийн залуучуудын чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд Засаг дарга Д.Бадарсан, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон холбооны залуус оролцов.
Энэ үеэр тэргүүн, тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлөө сонгосон бөгөөд тэргүүнээр Г.Бат-Отгон, холбооны тэргүүлэгч 19 гишүүн, хяналтын зөвлөлийн 5 гишүүн сонгогдон батламжаа гардлаа.
Ажлаа хүлээн авсан шинэ тэргүүн Г.Бат-Отгон хэлэхдээ “Дүүргийнхээ залуучуудаа идэвхижүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжих мөн залуучуудын Соёлын төвийг шинээр байгуулах, дүүргийн газар нутагт оршиж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах, 2015 онд ажиллах төлөвлөгөөгөө боловсруулах гээд олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлэв. 


Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн жилээс эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт дээрх чуулганыг зохион байгуулж байгаа төдийгүй залуустайгаа уулзаж, залуучуудын салбар зөвлөлийг байгуулах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%