Төлөвлөгөөний дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээ тайланг улирал бүр авч танилцаж байна.
Гэвч энэ нь иргэдийн санаа бодлыг төр захиргааны байгууллагаас гаргаж буй эрх зүйн баримт бичиг, төсөл, хөтөлбөрт тусгуулах хангалттай баримт болохгүй байгаа бөгөөд цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэн үр нөлөөтэй ажиллахын тулд Иргэний оролцооны хэлтэс тэр дундаа хороодын иргэний тахимын зохион байгуулагчидтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.