СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Тэргүүлэгчдийн хуралдаан

2014-09-29

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар  хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 13 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, цаашид анхаарах асуудлын тухай”, “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, 2014 онд хийгдсэн ажлын тайлангийн тухай”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийг батлах тухай, “Орчны  бохирдлыг бууруулах талаар 2014 онд авч хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай” дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр “Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013.6.11-ны 88 дугаар тогтоолоор баталсан “Дүүргийн экологийн ажилтны ажиллах журам”-ын хэрэгжилтийн тухай” Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, “Хороодын иргэний танхимын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн мэдээллийн тухай” Ажлын хэсгийн ахлагч Тэргүүлэгч П.Оюунчимэг, “Тогтоолууд хүчингүй болгох тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, “ИТХ-ын Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай” Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах  тухайд Засаг даргын санал”-ыг ЗДТГ-ын Гадаад харилцаа, шагнал хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтуяа нар тус тус танилцуулж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн Дүүргийн 15, 16 дугаар хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааны тухай мэдээллүүдтэй танилцсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%