СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын Ажлын хороод хуралдлаа

2018-12-14

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ. Үүнтэй холбогдуулан хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо, Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороо, Газрын харилцаа, байгаль,экологийн асуудал хариуцсан ажлын хороод нэгдсэн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. 
       Хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч, Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хорооны дарга С.Эрдэнэболд удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар 
1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны биелэлтийн тухай
2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай
4. Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 
5. Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд нэгдсэн сонсгол хийсэн юм. 
      Мөн ИТХ-ын Ажлын хороодын нэгдсэн хурлын дараа Ажлын хороод тус тусдаа үргэлжлүүлэн хуралдаж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 3 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо