СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо

2018-12-14

     Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүн амын эрүүл мэнд судлалын төвтай хамтран "Хүүхдүүдийн дунд мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
       Сургалтад Сүхбаатар дүүргийн дунд сургуулиудын эмч, нийгмийн ажилтнууд, эрүүл мэндийн хичээлийн багш нарын 100 орчиммэргэжилтэн хамрагдлаа.
       Сургалтыг Наркологийн эмнэлгийн зөвлөх эмч О.Бямбасүрэн чиглүүлсэн бөгөөд сургалт нь
1/ Мансууруулах бодистой холбоотой ямар мэдээллийг хүүхдүүдэд хэрхэн хүргэх вэ,
2/ Мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сургуульд хэрхэн хэрэгжүүлэх вэ, олон улсын шилдэг загвар хөтөлбөрийг танилцуулах /Youth in Iceland 1998-2018, 20 жилийн хугацаанд хүүхэд залуучуудын дунд мансууруулах бодис, архи, тамхи бусад донтох эмгэгийг эрс бууруулж чадсан ОУ-ын туршлага/,
3/ Хэрэв хүүхэд мансууруулах, сэтгэц нөлөөт эм, бусад донтох бодист донтсон тохиолдолд хэрхэн оношлох, илрүүлэх вэ, аргачлал,
4/ Хүүхдүүдийн дунд хэрэглээ байгаа эсэхийг хэрхэн ямар асуумж, илрүүлгийн аргыг хэрэглэх,
5/ Өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд бүлгийн сэтгэл засал эмчилгээг хэрхэн хийх боломжтой вэ? гэсэн агуулгын хүрээнд явагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%