СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хамтдаа хичээцгээе

2018-11-30

     Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 29-ний өдрийг "Хичээх өдөр" болгон зарлажээ. Учир нь:
     Зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн бэртэж гэмтэж, 1-2 хүн нас барж байна.
     Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт бий. 
     Энэ өдрийг нэг ч хүнийг замын хөдөлгөөний дүрмийг битгий зөрчөөсэй хэмээн Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд нэгдэн 100 айлын урд талын 4 замын уулзвараар хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт сануулах үүднээс уриа үгс бэлдэн зогслоо.
     Тэдний гол санаа нь хүн бүр дор бүрнээ хичээж, жолооч бүр анхаарал хандуулвал зам тээврийн тоо буурна гэж үзжээ.
     Тиймээс дүүргийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс зам тээврийн хөдөлгөөнд осолгүй, соёлтой оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%