СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2018-11-27

     Монгол УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" 2017-2020 төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.
      Улс, нийслэл, дүүргийн 2019 оны төсөв хэлэлцэн батлагдахад цөөн хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын алба Удирдлагын академитэй хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан "Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт бататгах сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
     Сургалтыг Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Л.Отгонтуяа, докторант Ё.Батсүх нар удирдан явуулсан бөгөөд 
-Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө ба төсвийн уялдаа
-Орон нутгийн хөрөнгө оруулалт хэрэгцээг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэр гаргах үйл явц, төлөөлөгчдийн гүйцэтгэх үүрэг
-Орон нутгийн төсвийн зарцуулалт, ил тод байдалд ИТХ-аас хяналт тавих шаардлага, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
-Орон нутгийн болон байгууллагын төсвийн ил тод байдлыг үнэлэх гэсэн агуулгын хүрээнд лекц, хэлэлцүүлэг, кейс ажиллах зэрэг дасгалуудыг хийж гүйцэтгэсэн.
     Сүхбаатар дүүргийн 2019 оны төсөв хуулийн хугацаанд буюу 12 дугаар сарын 20-ны дотор ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%