СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"Гар утасгүй – Монгол наадгай” зохион байгууллаа

2018-11-01

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Мөнхбаярын санаачилгаар "Гар утасгүй – Монгол наадгай” уриан дор 13-р хорооны иргэдэд уламжлал болсон шагайн тоглоомыг дэлгэрүүлэхэд уриалж ширээний шагайн тэмцээнийг өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Иргэний танхимын зохион байгуулагч амжилттай зохион байгууллаа. 
     Тэмцээнд 12 хэсгийн 12 баг тамирчид оролцсон ба 1 баг 5-н гишүүнтэй нийт 60-н иргэн хамарсан тэмцээн боллоо. 
     Тэмцээн:
1. Шагай няслах 
2. Шагай шүүрэх 
3. Морь уралдуулах гэсэн 3-н төрлөөр зохион байгуулж нийлбэр оноогоор 
1-р байр 8-р хэсгийн баг тамирчид 101 оноогоор өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр 4-р хэсгийн баг тамирчид 97 оноогоор өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр 7-р хэсгийн баг тамирчид 89 оноогоор байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%