СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2018-05-30

     Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран "Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа.
     Арга хэмжээг нээж дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Даваазул нар үг хэллээ.
     Хэлэлцүүлэгт дүүргийн ЗДТГ-ын хуулийн хэлтэс, цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, бүртгэлийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, нэгдсэн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, прокурорын байгууллага, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, гаалийн байгууллага, нийслэлийн боловсролын газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн албаны хүмүүс оролцлоо.
     Энэхүү хэлэлцүүлгийг "Гэрч хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний биелэлтийг хангах, хүний эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хуулийн байгууллагуудын ойлголт, хэрэглээ, цар хүрээний түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэлбэрийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй бодлого шийдвэр гаргагч ажлын хэсэгт санал хүргүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%