Өнөөдөр дүүргийн ИТХ-ын хороодын хуралдаан боллоо.
1. Нийгмийн бодлогын хороо хуралдаж "Дүүргийн 2014 оны Эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тухай" асуудлаар хэлэлцэж хангалттай гэж дүгнэн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанд дэмжиж оруулахаар шийдвэрлэв.
2. Тохижилт, газрын харилцаа, байгаль, экологийн хороо хуралдаж "Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" асуудлаар хэлэлцэж уг асуудлыг хянаж шалгах 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
3. Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хороо хуралдаж "Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай", "Төсвийн орлого бүрдүүлэх, нэмэгдүүлэх талаар хийж буй ажил, 2014 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" гэсэн асуудлуудаар хэлэлцэн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанд дэмжиж оруулахаар шийдвэрлэв.