СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Хангарди-2018 спорт наадмын цомын эзнээр Багануур дүүргийн ИТХ-ын баг тамирчид шалгарлаа

2018-05-21

     Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2018" спорт наадмыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал амжилттай зохион байгууллаа.
     Хангарди 2018 спорт наадамд 10 багийн 330 гаруй тамирчид Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриан доор 4 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.
     Тэмцээний боулингийн төрөлд
1-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
2-р байр: Багануур дүүргийн ИТХ
3-р байр: Баянзүрх дүүргийн ИТХ
     Хамгийн өндөр онооны шагналын эзнээр 183 оноогоор Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Э.Батболд
     Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
2-р байр: Нийслэлийн ИТХ
3-р байр: Багахангай дүүргийн ИТХ
     Шилдэг тамирчнаар Нийслэлийн ИТХ-ын Т.Батцогт
Эмэгтэй төрөлд
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Багахангай дүүргийн ИТХ
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
     Шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн ИТХ-ын А.Найгалмаа
     Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Баянзүрх дүүргийн ИТХ
2-р байр: Баянгол дүүргийн ИТХ
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
     Шилдэг тамирчнаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Б.Энхсайхан
Эмэгтэй төрөлд
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
3-р байр: Багануур дүүргийн ИТХ
     Шилдэг тамирчнаар Баянгол дүүргийн ИТХ-ын Б.Намуунзул нар шалгарлаа.
     5 төрөлт Хангарди-2018 спорт наадмын багийн нэгдсэн дүнгээр
4-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
1-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын баг тамирчид эзэлж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
     Мөн 5 төрлийн тэмцээний шүүгчдийн нэгдсэн саналаар шилдэг хөгжөөн дэмжигчтэй багийг шалгаруулахад "Эрчтэй хүчтэй Сүхбаатар" уриатай Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хөгжөөн дэмжигчдийн баг тодорлоо.
     Хангарди-2018 спорт наадамд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%