СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"Хаврын баяр 2018" спорт наадам болж өндөрлөлөө

2018-05-01

      Улаанбаатар марафонд нэгдэцгээе аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд, 1-ээс 20 дугаар хороодын ИНХ-ын дарга тэргүүлэгчдийн дунд "Хаврын баяр 2018" спорт наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 28-ны хооронд зохион байгууллаа. 
    Спорт наадамд 10 багийн 164 тамирчин оролцож боулинг, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
     Тэмцээний боулингийн төрөлд
1-р байр: ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай 8-р баг /15, 16-р хороо/
2-р байр: ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэболд ахлагчтай 1-р баг /1, 2-р хороо/
3-р байр: 9-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Ц.Баттөмөр ахлагчтай 5-р баг /9, 10 дугаар хороо/
     Ширээний теннисний төрөлд
Эрэгтэй 1-р байр: ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаатар
2-р байр: 7-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Д.Ууганбаяр
3-р байр: 14-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч П.Чойжамц
Эмэгтэй 1-р байр: ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ч.Энхжаргал 
2-р байр: 2-р хорооны ИНХ-ын дарга Б.Нямбүрэн
3-р байр: 10-р хорооны ИТ-ын зохион байгуулагч Ц.Цогзолмаа
     Дартсын төрөлд 
1-р байр: ИТХ-ын Ажлын албаны ажилтан Б.Эрдэнэхишиг ахлагчтай 7-р баг /13, 14 дүгээр хороо/
2-р байр: ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань ахлагчтай 5-р баг /9, 10-р хороо/
3-р байр: ИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтөр ахлагчтай 1-р баг /1, 2-р хороо/
      Сагсан бөмбөгийн төрөлд
1-р байр: 18-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч Мөнхжаргал ахлагчтай 9-р баг /17, 18-р хороо/
2-р байр: ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхбаяр ахлагчтай 5-р баг /9, 10-р хороо/
3-р байр: ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай 8-р баг /15, 16-р хороо/
      Гар бөмбөгийн төрөлд
1-р байр: ИТХ-ын төлөөлөгч Ж.Цэцгээ ахлагчтай 5-р баг /9, 10-р хороо/
2-р байр: ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай 8-р баг /15, 16-р хороо/
3-р байр: ИТХ-ын төлөөлөгч Р.Энх-Амгалан ахлагчтай 9-р баг /17, 18-р хороо/
      Багийн дүнгээр 1-р байранд ИТХ-ын төлөөлөгч Ж.Цэцгээ ахлагчтай 9, 10 дугаар хорооны 5-р баг
2-р байранд ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэболд ахлагчтай 1, 2 дугаар хорооны 1-р баг
3-р байранд ИТХ-ын дарга Э.Ганбат ахлагчтай 15, 16 дугаар хорооны 8-р баг шалгарлаа.
     Эрүүл биед саруул ухаан - Идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%