СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Мэтгэлцээний УАШТ-нд оролцох багш, сурагчид тодорлоо

2018-04-18

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын ивээл дор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын мэтгэлцэгч сурагч, багш нарын мэтгэлцэх чадварыг ахиулах, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар багш, сурагчдад тодорхой ойлголт өгөх, тайлбарлан таниулах, зорилго бүхий Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
     Тэмцээнд дүүргийн ЕБС-ийн нийт 46 багийн 21 багш, 130 гаруй сурагчид "Хамгаалагдсан хүүхэд-Аюулгүй ирээдүй" сэдвийн хүрээнд мэтгэлцэж өрсөлджээ.
     Мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багш, сурагчдийг шалгаруулсан ба шагналыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АЗХ-ын ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар гардууллаа.
     Багш нарийн төрөлд багийн дүнгээр 
1 байр: Байгаль эх лицей ахлах сургуулийн Сирус баг
2 байр: 3 дугаар сургуулийн Энтимима баг
3 байр: 58 дугаар сургуулийн Эрдмийн хөтөч баг
31 дүгээр сургуулийн Тэмүүлэл баг
     Сурагчдийн төрөлд багийн дүнгээр
1 байр: 3 дугаар сургуулийн Элит баг
2 байр: 11 дүгээр сургуулийн Нэгүн баг
3 байр: 35 дугаар сургуулийн Залуу мэтгэлцэгчид баг
Байгаль эх лицей ахлах сургуулийн Бэхи баг
     Энэхүү тэмцээнээс шалгарсан багш, сурагчид нь дүүргээ төлөөлөн мэтгэлцээний УАШТ-нд оролцох эрхтэй болж байгаа юм.
     Багш, сурагчдад амжилт хүсье

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%