СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Өрхийн эмнэлэг, анги албадад аппарат бэлэглэв

2014-08-27

Өнөөдөр дүүргийн 15-20-р хороодын өрхийн эмнэлэг, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэст цусны даралт хэмжигч болон сонсгол, чихрийн шижин өвчнийг тогтоодог шинжилгээний аппарат бэлэглэх үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ТМ JCI капитал байгууллагын гишүүн Э.Ганбат, JCI KOREA байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Вон Мэйн Хэ тэргүүтэй албаны хүмүүс, дээрх хороодын Засаг дарга, өрхийн эмч, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, Аврах гал унтраах 43 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Цэцэндалай нар оролцов.
Энэхүү аппарат нь дээрхи анги албадад маш эрэлттэй байдаг ба аппарат хүрэлцдэггүй талаар учирлаж энэхүү цагаа олсон тусламж эзэддээ хүрч байгаад талархаж байлаа. 


Энэ сарын 25-28-ны өдрүүдэд JCI Mongolia, JCI Korea байгууллагын хамтарсан төсөл хөтөлбөрүүд дүүрэгт хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд төлөөлөгч Э.Ганбатын санаачилснаар JCI лидер буюу залуу манлайлагч академийн сургалтаар дүүргийн 40 гаруй хүүхдүүдийг хамруулан таеквондогоор хичээллэдэг хүүхдүүдэд кимоно гардуулан өгч амжилт хүссэн байна. Цаашид төлөөлөгч Дамбадаржаа орчимд худаг, бохир усыг цэвэршүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэрэлт цамхаг босгох зэрэг маш олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар хэлж байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%