СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-04-11

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар хуралдаан 2018 оны 04 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

- Дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, дүрмийг батлах тухай дүүргийн Засаг дарга Х.Болормаа

- “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа

-“Дүүргийн Татварын хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтсийн мэдээллийн тухай дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян, дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр

-Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг оролцуулах тухай

- ГХУСАЗСЗ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

- Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай

- Гадаадад томилолтоор ажиллах тухай асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал

- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн хуралдааны үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцээд ИТХ-ын тэргүүлэгчдийн 4 дүгээр хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%