СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“АРХИ, МАНСУУРЛЫН ХОР ХӨНӨӨЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-03-12

     “Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа сэдэвт дэвжээ тэмцээнийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

     Оюутан залуусын Архидан согтуурах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгэмд үзүүлэх хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож, түүнийг тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Ганбат, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нар нээсэн юм.

     Тэмцээнд ШУТИС, МУБИС, Шихихутаг, Түшээ, Билиг дээд сургуулийн оюутнууд өрсөлдлөө.

   Шүүгчээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлсайхан, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Тасгийн дарга П.Даваатөмөр, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Б.Ууганбаяр,  МУ-ын гавьяат жүжигчин И.Одончимэг нар ажилласан юм.

     Нэгдсэн дүнгээр 1 дүгээр байр Түшээ дээд сургуулийн Дархлаа баг

2 дугаар байр МУБИС-ийн Нэг модны навчис баг

3 дугаар байр Билиг дээд сургуулийн Тангарагтан баг эзэллээ.

Оюутан залуусынхаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1335
520 / 39%
423 / 32%
192 / 14%
200 / 15%