СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2018-01-10

     “Нутгийн шийдэл сан” ТББ-аас “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Жорлонгоо өөрчилье” сургалт эхэллээ. 

     Байгаль экологид ээлтэй жорлонгийн шинэ шийдэл, арга технологи, бизнесийн боломжийн тухай олон нийтэд мэдээлэл өгөх энэхүү сургалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг даргын орлогч Ц.Шижир болон “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл, Дэлхийн мисс-2017-д Монгол улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин, төслийн зөвлөхүүд, хороодын иргэний танхимын зохион байгуулагчид иргэдийн хамтаар оролцож байна. 
     Сургалтыг тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь удирдан явуулж, жорлонгийн хувьсгалд нэгдэх шалтгаан-Монголын өнөөгийн нөхцөл байдлын үр дагавар, шийдэл технологи- дэлхий нийтийн чиг хандлага эерэг үр дүнгийн талаар модераторууд илтгэл тавьж, оролцогчид 6 хуваагдан багаар ажиллаж байна. 
     Залуучуудаа төлөөлөн энэхүү төслийг дэмжин оролцож буй мисс Ц.Энхжингийн “ Дэлхийн мисс-2017”-д түрүүлсэн номинацийн сэдэв нь хөрсний бохирдлын тухай байсан байна. 
     Сургалт сонирхолтой илтгэл, дадлага ажлаар үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%