СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын Ажлын хороод хуралдлаа

2017-12-14

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /ээлжит/ хуралдаан энэ сарын 19-ний өдөр хуралдахаар тов гарсан билээ. Үүнтэй холбогдуулан хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо, Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороо, Газрын харилцаа, байгаль, экологийн асуудал хариуцсан ажлын хороод нэгдсэн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч, Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хорооны дарга Л.Амарзаяа удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Дүүргийн 2016 оны Төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Дүүргийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай
3. Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай
4. Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
5. Дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
6. Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай дүүргийн Засаг дарга Х.Болормаа
7.Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг болон Ажлын хороодын ажиллах чиглэлийн журамд өөрчлөлт оруулах тухай ИТХ-ын тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Ж.Цэцгээ нар ИТХ-ын 2 дугаар /ээлжит/ хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тус тус танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд нэгдсэн сонсгол хийсэн юм.
Мөн ИТХ-ын Ажлын хороодын нэгдсэн хурлын дараа Ажлын хороод тус тусдаа үргэлжлүүлэн хуралдаж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 2 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.