СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-12-14

     УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Төлөөлөгчийн манлайлал сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа билээ. 
     Энэ удаа Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дунд 2017 оны 12 сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү 2 өдрийн 20 академик цагийн сургалтын агуулга нь орчин үеийн улс төрийн манлайллын онол, арга зүй дээр суурилсан Их Британи улсын Нутгийн Удирдлагын холбооны Манлайллын сургагч багш Мэри Дэвисийн боловсруулсан хөтөлбөр бөгөөд төлөөлөгчдийн улс төрийн манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм. Сургалтын хөтөлбөрийн дагуу хувь хүний манлайлал, улс төрийн манлайлал, стратегийн манлайлал, иргэдийг манлайлах гэсэн манлайллын 4 хүрээнд манлайллын мэдлэг, ур чадваруудыг олголоо.
     Барууны орнуудын орчин үеийн онол арга, зүй дээр суурилан боловсруулагдсан энэхүү хөтөлбөрийг Удирдлагын академийн болон НҮБ-ын сургагч багш нар хамтран Монгол хүний сэтгэлгээний болон нийгмийн хөгжлийн онцлогод нийцүүлэн “буулгасан" юм. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өөр өөрсдийн тойрог, хорооныхоо өмнө тулгамдсан асуудал болон төлөөлж буй иргэдийнхээ санал хүсэлтийг илэрхийлж идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%