СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-12-08

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны арвангуравдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
- Дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай асуудлыг Засаг даргын орлогч Ц.Шижир
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд
- Ажлын хэсгийн мэдээллийн тухай ИТХ-ын тэргүүлэгч Ж.Цэцгээ
- Дүүргийн ИТХ-ын 2017 оны 2 дугаар /Ээлжит/ хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%