СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-12-04

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны арванхоёрдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
- Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
- Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөний төслийн тухай
- Дүүргийн 2016 оны Төсвийн гүйцэтгэлийн тухай
- Дүүргийн  эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
- Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тухай дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан ”Золбин нохой, муур устгах журам”-ыг хүчингүй болгох тухай
- Дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ирүүлсэн бичгийн тухай
- Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%