СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Экспортын бизнесийн боломж сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2017-12-01

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төв, Монголын бизнес инкубаторчуудын үндэсний нэгдсэн холбоотой хамтран "Экспортын бизнесийн боломж" сэдэвт сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
     Сургалтыг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлохын тулд бизнесийн орчин болон зах зээлийг судалж экспорт, импортын мэдлэг олгох маркетингаа хэрхэн үр өгөөжтэй төлөвлөн хэрэгжүүлэх, шинэ санаа хэрхэн олох талаарх боломж үр дүнг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү сургалтад оролцогчдод амжилт хүслээ. 
     Сургалтыг Энэтхэг Улсын Засгийн газрын харьяа "Жижиг дунд үйлдвэрлэл, ур чадварын хөгжлийн яам"-ны дэргэдэх NIESBUD институтын профессор ноён H.P.Singh удирдан явуулсан юм. Тэрээр 27 жилийн турш олон улсын худалдааг хэрхэн амжилттай эрхлэх талаар институцүүд, компаниудыг удирдах, үйл ажиллагаа боловсронгүй болгох чиглэлээр ажилласан туршлагатай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%