СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлүүлж эхэллээ

2017-11-29

Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой Монгол улсын Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаалууд, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг холбогдох баримт бичгүүдэд заасны дагуу 2018 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх ажлын талаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн хэлэлцүүлэх Хороодын Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж эхэллээ.

Тус хуралдаануудад улс, нийслэл, дүүргийн төсөв болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон 2017 онд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээлийг иргэдэд танилцуулж байгаа юм.

Иргэдийн саналыг эрэмбэлүүлэх хэлэлцүүлэг 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%