СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын дарга 16 дугаар хороонд ажиллаа

2017-11-29

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнийн Ганбат өөрийн сонгогдсон 16 дугаар хорооны иргэдтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус хорооны иргэний танхимд уулзалт хийлээ.
Тэрбээр уулзалтад ирсэн иргэдэд 2017 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон тус хорооноос сонгогдсон төлөөлөгчийнхөө зүгээс санаачилан хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцууллаа.
Уулзалтын үеэр Э.Ганбат 16 дугаар хороонд тулгамдаж байгаа асуудлууд болох шинээр сургууль барих , аюулгүй тайван амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд гудамж талбайг камержуулах, тоглоомын талбай барих, өндөр настай хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх тав тухтай орчинг бий болгох талаар иргэдтэйгээ ярилцаж санал солилцоо.
Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулан, санал хүсэлтийг нь хүлээн авч цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган иргэдийн оролцоог хангаж ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%