СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ДҮҮРГИЙН СОНИРХОГЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-11-24

      Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилго бүхий дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн Иргэний танхимд эхэллээ. 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг даргын орлогч Ц.Шижир болон бусад албаны хүмүүс оролцлоо. 
     ИТХ-ын дарга Э.Ганбат нээж хэлэхдээ энэхүү тэмцээнийг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
     Тэмцээнд оролцогч та бүгдийн ухаан төгс, хараа хурц, нүүдэл нь уран байх болтугай гээд тэмцээнийг эхлүүллээ.
     Тэмцээнд дүүргийн 1-ээс 20 дугаар хорооноос шалгарсан эрэгтэй 39 эмэгтэй 14 тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд үргэлжлэн дүнгээ гаргана.
     Хороогоо төлөөлөн оролцож байгаа нийт тамирчиддаа амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%