СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Хэн сайн хуулиа мэдэх вэ?” Центавр тэмцээн боллоо

2017-11-23

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс дүүргийн 1-20 хорооны иргэдийн дунд шинээр батлагдсан хууль тогтоомжийн тухай мэдлэг, чадварыг сорих, хуулийн хэрэгжилтийн талаар туршлагаа хуваалцах, бусдад сурталчлах, зөв талаас нь ойлгуулах зорилгоор “Хэн сайн хуулиа мэдэх вэ?” центавр тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 2, 5, 7, 8, 9, 11, 13, 15 дугаар хорооны 1 ахмад настан, 1 залуу, 1 ахлах ангийн сурагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй багууд оролцсон юм.
Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн ажилтан Э.Түвшинзаяа, маркетер, илтгэгч М.Жамьяанчойжил нар шүүж явуулсан юм.
Тэмцээний хүрээнд “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”, 
“Нийгмийн даатгалын тухай хууль”, 
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” “Ахмадын тухай хууль” 
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль”, 
“Зөрчлийн тухай хууль”, 
“Захиргааны ерөнхий хууль”, 
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, 
“Иргэний бүртгэлийн тухай хууль” гэх зэрэг хуулиудаас иргэдийн амьдралд ойрхон, өдөр тутамд тулгарч буй бэрхшээл, мэдэхэд илүүдэхгүй болон заавал мэдэх шаардлагатай хуулийн зүйл заалтыг тодорхой жишээн дээр үндэслэн боловсруулсан.
Тэмцээн 3 үетэй явагдсан бөгөөд танин мэдэхүйн асуулт, жишээний дагуу аль хуулинд хамаарч, хэрхэн асуудлыг шийдвэрлэх талаарх асуулт, багууд өөр хоорондоо асуулт боловсруулан хариулж өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр 1 дүгээр байранд 15 дугаар хороо, 2 дугаар байранд 11 болон 13 дугаар хороо оноо тэнцэн тус тус байр эзэлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%