СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-11-22

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны арваннэгдүгээр хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 13 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
- Биеийн тамир, спортын хорооноос нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар хийж буй ажил, цаашдын зорилтын тухай 
- Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан ”Золбин нохой, муур устгах журам”-ын хэрэгжилтийн тухай
дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай
дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ
- Дүүргийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай
дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү
- Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай 109 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтантуяа
- Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай ЕБ-ын 45 дугаар сургуулийн захирал Б.Наранчимэг
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж 
- Ажлын хэсэг байгуулах тухай /ИТХ-ын дэг болон Ажлын хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийн журамд өөрчлөлт оруулах тухай/
-ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар бичгийн тухай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Цэцгээ 
-Гадаадад томилолтоор ажиллуулах тухай
-ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
-Бусад гэсэн асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%