СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СБД-н ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ оролцлоо

2017-11-13

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын бие бялдрын эрүүл чийрэг байх нөхцлийг бүрдүүлэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын уралдаант тэмцээн шатар, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр явагдаж шилдгүүдээ тодрууллаа. 
Тэмцээний дартс болон гар бөмбөгийн төрөлд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид амжилттай оролцож хүрэл медалийн эздээр шалгарлаа. Энэ удаагийн спортын 5 төрөлт наадамд нийлбэр дүнгээр шалгарсан хэлтэс, нэгжүүдийн баг тамирчдыг танилцуулбал:
Татварын хэлтэс 1-р байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол Засаг даргын Тамгын газар 2-р байр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 3-р байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 
Нийт спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон хэлтэс, нэгжүүдийн удирдлага, хамт олон, тамирчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%