СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Нийслэлийн 378-н жилийн ойн мэнд хүргэе

2017-10-29

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс та бүхэндээ шинэ Монгол Улсын бүтээн байгуулалтын их түүх болсон нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсаны 378-н жилийн ойн гал халуун баярын мэндийг хүргэе.
Үе үеийн нийслэлчүүд түүний дотор Сүхбаатар дүүргийн ард иргэд та бүхэн нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Энэ сайхан уламжлалыг бид хүлээн авч үргэлжлүүлэн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулах их үйлст ханцуй шамлан энэ онд 6 тэрбум төгрөгөөр 100 гаруй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 
Түүнчлэн ирэх жилүүдэд ч хийж гүйцэтгэх нөр их ажлууд та биднийг хүлээж байна.
Бид ард иргэдийнхээ хүсэл сонирхлоор зөвхөн тэднээс гаргасан санал санаачлага, тэдний оролцоо, хяналттайгаар төсөл хөтөлбөрүүдийг хийж гүйцэтгэж байна. 
Нийслэл хот, түүний дотор Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн иргэдийн хамтын ажиллагааг жишиг болгон ажиллаж байна.
Ололт амжилтаа аривтган бататгаж төрлөх хот нийслэл Улаанбаатараа, оршин суугаа дүүргээ хөгжүүлэх үйлст иргэн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%