СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо хуралдлаа

2017-06-14

      Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хорооны 2017 оны 1 дүгээр хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж 

1.    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн төслийн тухай

2.    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дүрэм болон ажиллах журмын төслийн тухай

3.    Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгэнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4.    Сүхбаатар дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

5.    Дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны журмын төслийн тухай асуудлуудыг хэлэлцээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны нэгдүгээр /ээлжит/ хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.